LASIK буюу Хараа заслын лазерийн мэс засал
2009-08-11 15:19
Хараа заслын эксимер лазерын мэс засал буюу LASIK
Манай эмнэлэг хараа заслын лазерийн технологиудын хамгийн шилдэг нь болох АНУ-ын VISX Star S4 технологийг 2005 онд нэвтрүүлж анхны мэс заслаа 9 дүгээр сард хийснээс хойш өнөөдрийг хүртэл олон зуун хүн эх орондоо энэхүү мэс заслыг хийлгэж үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа нь бидний зорьж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч байгаад бид туйлын баяртай байдаг юм.
Бид эхний үед гадаадын туршлагатай эмч нарыг урин ирүүлж хамтарсан мэс засал хийдэг байсан бол 2006 он гарснаас хойш эмч Б. Цэцэгжаргал Тайваньд мэргэжлийн курс дүүргэж лазерийн мэс заслыг хийж байна.
Бидэнд байнга ирүүлдэг асуултуудад хариу болгох үүднээс энэхүү мэдээллийг орууллаа.
Хараа заслын лазерын мэс заслын үр дүн 92-98% байдаг. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж мөн өндөр байна. АНУ-ын Нүд судлалын академиас сүүлийн 10 жилд явуулсан судалгаанаас харахад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 95,4%-тай байна. Ердөө 2 хүрэхгүй хувьд нь зүслэг хийсэн эвэрлэг эдгэрэхгүй удах, буруу буцааж байрлуулах, ховор тохиолдолд үрэвсэх, нүд хуурайших, сорвижилт үүсэх, нүдний харах хүч хэт хүчтэй болох эсвэл дутуу засагдах зэрэг хүндрэл илэрч болно. 40-өөс дээш насныхан мэс заслын дараа ойрын хараандаа шил тааруулж зүүх хэрэгтэй болдог.
Энэ мэс заслыг хэн хийлгэж болох вэ?
-
Сүүлийн 12 сарын хугацаанд нүдний хараанд өөрчлөлт ороогүй, тогтворжсон байх
-
18-аас 45 хүртэл настай байх
-
Нүдний эвэрлэгийн ямар нэг үрэвсэл, эмгэггүй байх шаардлагатай.
Мэс засалд орж болох эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Хэрвээ та дээрх заалтыг хангасан бол манай эмнэлэгт ирж маш нарийн оношилгоо хийлгэж, үзүүлсний дараа мэс засал хийлгэж болох эсэх нь тодорно. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хараа заслын лазерын мэс засал хийх заалт байдаггүйг мэдэхэд илүүдэхгүй. Мөн контакний линзийг удаан хугацаанд зүүж байгаа бол оношлогоо хийлгэхээс өмнө 1 сарын хугацаанд зүүхгүй байх хэрэгтэй. Учир нь нүдний эвэрлэгийн шинжилгээ буруу гарах магадлалтай.
Манай ашиглаж буй АНУ-ын VISX Star S4 технологи нь хараа заслын лазерын технологидоо тэргүүлэгч нь бөгөөд (-)16, (+)6, цлиндрийн гажгийг (+-)6 хүртэл засах боломжтойгооро бусад ижил төрлийн технологиудаасаа шилдэг нь юм.
Мэс заслын үе шат

-
Мэдээ алдуулах дусаалга дусааж, тусгай уусмалаар угааж мэс засал хийхэд бэлтгэсэн нүд, нүдийг мэс заслын турш нээлттэй байлгахын тулд зовхийг тэвхддэг
-
Сорогч цагирагийг эвэрлэг дээр тавьж нүдний эвэрлэгийг маш нарийн хэмжээгээр зүсэх микрокератомийн аюулгүй ажиллагааг хангана
-
Микрокератоми маш богино хугацаанд буюу ойролцоогоор 6 секунтэд 0,25 микрон нимгэн зүснэ
-
Ингэж зүссэн эвэрлэгийн өнгөн хэсгийг хуулж нугална, дараа нь таныг анивчсан улаан гэрэлрүү маш сайн чиглэж хараарай гэх бөгөөд уг гэрэл нь лазерын чиглүүлэгч гэрэл юм.
-
Таныг улаан гэрэлрүү чиглэж харсаны дараа нимгэлсэн хэсэг дээр лазерын туяагаар шарж эвэрлэгийн хэлбэрийг засна. Энэ хугацаа нь таны хараа хэр өндөр байх, хэр хэмжээгээр засахаас хамаарч хэдхэн секунтээс 1 минут гаруй үргэлжилнэ. Энэ үед машинаас чимээ гардаг.
-
Засагдсан эвэрлэг
-
Сөхсөн эвэрлэгийг буцаан байрлуулж тусгай уусмалаар угаана
-
Нүдэнд антибиотик дусааснаар мэс засал дуусна.
Хараа заслын эксимер лазерын оношлогоо - 65 000 төгрөг
Мэс засал - 999 ам.доллар


.png)


Сэтгэгдэл
puujee :
Lasik hiilgesnii daraa yamar yamar gam barih shaardlagatai ve? Sportoor hicheelleh, mun ongotsoor niseh, pc-nii ard udaan suuh zereg baij boloh uu?
uugantsetseg :
sain bnu. bi tanaid nudnii lazer hiilgeh gsima. Huhuul bga yed hiij bolohgui gj oilgoloo zuv u . tiim bol hezee bolomjtoi be minii huvid. bas tulbur ni yag odoo 999 $ hevere bga yu ? hariu.
Сэтгэгдэл бичих