Бид 2009 онд эмнэлэг дотроо диабет буюу чихрийн шижин өвчнийг оношлох эмчлэх төвийг шинээр нээн ажиллуулж байна. Тус төвийн эмчээр ЭМШУИС-ийн ахлах багш, АУ-ны магистр дотрын Тэргүүлэх зэргийн эмч Х. Отгоолой ажиллаж байна.
Чихрийн шижин өвчин нь үхэлд хүргэдэг гол өвчнүүдийн нэг болж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Чихрийн шижин өвчин олон өвчний суурь болдог. Иймээс иргэдэд энэ өвчний талаарх мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх мөн хүндрэлээс сэргийлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Өнөөдөр дэлхий дээр жилд 1,5 сая хүн чихрийн шижин өвчтэй нь оношоор батлагдаж байна. Энэ өвчний хүндрэл нь олон өвчин үүсэх суурь болдогоороо хамгийн аймшигтай. Үүн дотор чихрийн шижний шалтгаант нүдний торлог, шилэнцрийн өвчнөөр өвчилж хараагаа алдаж байгаа нь бидний санааг зовоож байна.
Чихрийн шижний оношлогоо, эмчилгээний төвийг нээснээрээ бид өвчнийг эрт илрүүлж, цаашид гарах хүндрэлээс сэргийлэх зорилготой юм. Түүнчлэн нүдний торлог, шилэнцрийн хүндрэлээс сэргийлэх, оношлох, эмчилж, нүдний энэ салбарыг хөгжүүлж дэлхийн жишигт хүргэх зорилготой юм.