Болор мэлмий нүдний эмнэлэг

LASIK буюу Хараа заслын лазерийн мэс засал

2009-08-11 15:19
Хараа заслын эксимер лазерын мэс засал буюу LASIK
 
Манай эмнэлэг хараа заслын лазерийн технологиудын хамгийн шилдэг нь болох АНУ-ын VISX Star S4  технологийг 2005 онд нэвтрүүлж анхны мэс заслаа 9 дүгээр сард хийснээс хойш өнөөдрийг хүртэл олон зуун хүн эх орондоо энэхүү мэс заслыг хийлгэж үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа нь бидний зорьж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч байгаад бид туйлын баяртай байдаг юм. 
 
Бид эхний үед гадаадын туршлагатай эмч нарыг урин ирүүлж хамтарсан мэс засал хийдэг байсан бол 2006 он гарснаас хойш эмч Б. Цэцэгжаргал Тайваньд мэргэжлийн курс дүүргэж лазерийн мэс заслыг хийж байна.
 
Бидэнд байнга ирүүлдэг асуултуудад хариу болгох үүднээс энэхүү мэдээллийг орууллаа.
 
Хараа заслын лазерын мэс заслын үр дүн 92-98% байдаг. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж мөн өндөр байна. АНУ-ын Нүд судлалын академиас сүүлийн 10 жилд явуулсан судалгаанаас харахад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 95,4%-тай байна.  Ердөө 2 хүрэхгүй хувьд нь зүслэг хийсэн эвэрлэг эдгэрэхгүй удах, буруу буцааж байрлуулах, ховор тохиолдолд үрэвсэх, нүд хуурайших, сорвижилт үүсэх, нүдний харах хүч хэт хүчтэй болох эсвэл дутуу засагдах зэрэг хүндрэл илэрч болно. 40-өөс дээш насныхан мэс заслын дараа ойрын хараандаа шил тааруулж зүүх хэрэгтэй болдог.
 
Энэ мэс заслыг хэн хийлгэж болох вэ?
 
  • Сүүлийн 12 сарын хугацаанд нүдний хараанд өөрчлөлт ороогүй, тогтворжсон байх
  • 18-аас 45 хүртэл настай байх
  • Нүдний эвэрлэгийн ямар нэг үрэвсэл, эмгэггүй байх шаардлагатай.
Мэс засалд орж болох эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Хэрвээ та дээрх заалтыг хангасан бол манай эмнэлэгт ирж маш нарийн оношилгоо хийлгэж, үзүүлсний дараа мэс засал хийлгэж болох эсэх нь тодорно. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хараа заслын лазерын мэс засал хийх заалт байдаггүйг мэдэхэд илүүдэхгүй. Мөн контакний линзийг удаан хугацаанд зүүж байгаа бол оношлогоо хийлгэхээс өмнө 1 сарын хугацаанд зүүхгүй байх хэрэгтэй. Учир нь нүдний эвэрлэгийн шинжилгээ буруу гарах магадлалтай.
Манай ашиглаж буй АНУ-ын VISX Star S4 технологи нь хараа заслын лазерын технологидоо тэргүүлэгч нь бөгөөд (-)16, (+)6,  цлиндрийн гажгийг (+-)6 хүртэл засах боломжтойгооро бусад ижил төрлийн технологиудаасаа шилдэг нь юм.
 
             Мэс заслын үе шат

 

 http://www.pilpilon.co.il/images/lasik_procedure.jpg

  1. Мэдээ алдуулах дусаалга дусааж, тусгай уусмалаар угааж мэс засал хийхэд бэлтгэсэн нүд, нүдийг мэс заслын турш нээлттэй байлгахын тулд зовхийг тэвхддэг
  2. Сорогч цагирагийг эвэрлэг дээр тавьж нүдний эвэрлэгийг маш нарийн хэмжээгээр зүсэх микрокератомийн аюулгүй ажиллагааг хангана
  3. Микрокератоми маш богино хугацаанд буюу ойролцоогоор 6 секунтэд  0,25 микрон нимгэн зүснэ
  4.  Ингэж зүссэн эвэрлэгийн өнгөн хэсгийг хуулж нугална, дараа нь таныг анивчсан улаан гэрэлрүү маш сайн чиглэж хараарай гэх бөгөөд уг гэрэл нь лазерын чиглүүлэгч гэрэл юм.
  5. Таныг улаан гэрэлрүү чиглэж харсаны дараа  нимгэлсэн хэсэг дээр лазерын туяагаар шарж эвэрлэгийн хэлбэрийг засна. Энэ хугацаа нь таны хараа хэр өндөр байх, хэр хэмжээгээр засахаас хамаарч хэдхэн секунтээс 1 минут гаруй үргэлжилнэ. Энэ үед машинаас чимээ гардаг.
  6. Засагдсан эвэрлэг
  7. Сөхсөн эвэрлэгийг буцаан байрлуулж тусгай уусмалаар угаана
  8. Нүдэнд антибиотик дусааснаар мэс засал дуусна.
 
Хараа заслын эксимер лазерын оношлогоо - 65 000 төгрөг
Мэс засал - 999 ам.доллар
 
Ангилал : Манай үйлчилгээ | Нийтэлсэн : nenjin | Уншсан (6643) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. enkh :
    2012-02-09 22:23

    hagalgaa hiilegsenii daraa ymar gam baridag we? hagalgaand orhod uliral nuluuldug yum bolwuu?

  2. zul :
    2012-02-08 11:30

    sain bnuu 3 jiliin umnu ene hagalgaand orj baisan emch nartaa bayarlalaa sain emneleg shuu

  3. Буугий :
    2012-01-27 00:29

    би 8-р ангиасаа шил зүүж байна.Сүүлийн үед хараа огцом өөрчлөгдөж байгаа.Нэг нүд маань -6 нөгөө нүд маань-7 болчоод шил зүүхэд зузаан нимгэн харагдаад байна. Танай хагалгааг сонирхож байгаа юм аа Холбоо барих утас өгөөч. тодруулж асуумаар байна.

  4. Bota :
    2012-01-26 00:14

    Hi. Minii baruun nud -6 zuun nud -2.5. Gradustai, haraa hazgai. tegehleer minii nudend hagalgaa hiilgej boln gsn ug uu?2nudnii hoorondoh haraani yalgaa ih bolhoor bas yag yah bol? ene udamshlinh bish yagaad gebel manayd haraa muu hun bhgui gehdee bi jaahan bhdaa shatnaas unj bsnaa sanajiin. gemteliinh boluu gj bodhoor uzuulj bsan emch nar tiim um ogt helehgui yum ...

  5. bolormaa :
    2012-01-17 09:38

    sain baitsgaana uu, ene hagalgaand orohoor tolovlood baigaa, enethegt ochij hiilgej boldog gesen, enethegt hiilgeheer bolvol tanai emnelegeer damjuulj holbogdoh uu, bas enethegt une n hed orchim togrog baidgiin bol,ene talaar delgerengui medeelel ugnu uu.

  6. gerlee :
    2012-01-12 06:21

    hi bi bas tanai hagalgaag sonirhoj bnaa minii haraa -8,-9 neg udaagiin hagalgaagaar 0 bolomjtoi yu bas haraa undur bh tusam une ni nemegdehuu hariu bicheerei

  7. Baigal :
    2012-01-09 13:17

    bi 33 nastai. mes zasliin daraa olon jil ubguruhud oiriin haraa muuddag gej yariltsah yum ene asuultand hariulj ugnu uu

  8. baagii :
    2012-01-04 21:00

    bi -7 zuudeg mes zasal xiilgewel ur dun n sain bj chadax bwu?

  9. uujig :
    2012-01-04 17:17

    hi mes zasliin daraa nudendee bnga em dusaadag gehiin her udaan hugatsaand urgeljleh bol

  10. nar :
    2012-01-02 00:31

    sain bna uu. ta buhend shine onii mend hurgeye. Bi nudnii laser hagalgaag sonirhoj bna. hagalgaa hiilgesniii daraa heden jil ch ungursun yamar negen muu nuluu bhgui yu. bas hagalgaa hiilgesnees hoish yamar hugatsaanii daraa jiremselj boloh ve. hervee ur shiljuulen suulgah mes zasal hiilgeh gej bga tohioldold nudnii laser mes zasal hiilgej boloh uu. Ta buhen nadad yaraltai hariu uguuch.

Сэтгэгдэлийн тоо : 61 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 >  Last ›

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл